Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг Казахстаны УАШТ-д түрүүллээ
2016/11/17
Өчигдөр Казахстан улсын 2016 oны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Кизилорда хотод боллоо. Тэмцээний 48 кг-ын жинд "Тэмүүжин" жүдо бөхийн клубын тамирчин, 2016 оны дэлхийн шилдэг бөх, Ази тивийн аварга, Олимпын хүрэл медальт , Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг бүх өрсөлдөгч нараа илт давуу цэвэр яллаа. Ингэснээр Г.Отгонцэцэг Казахстан улсын хошой аварга болж байгаа юм. Тэрбээр өнгөрсөн жил жиндээ аваргалж байсан.