МЧБХ-ны Их хуралд Д.Дагвадоржийг оруулахгүй байхын төлөө тэмцэнэ
2016/11/19
Лондоноос Риогийн олимпийн цикльд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр Монголын чөлөөт бөхийн үйл ажиллагааг эсэргүүцэн зулын гол болохоо мэдэгдээд байгаа. Тодруулбал түүнийг Монголын чөлөөт бөхийн Их хуралд оролцуулахгүй гэсэн нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн байна. Энэ талаар тэрбээр "МЧБХ-ны Их хуралд биднийг оролцуулахгүй гэнэ ээ. Бид МЧБХ-ны хуралд сууж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, алдаа оноогоо ярилцъя гэж бодсон юм.Харамсалтай нь үүнийг Д.Дагвадорж тэргүүтэй МЧБХ-ныхон эрс эсэргүүцсэн. Бүр Их хурлаа Төрийн ордонд хаалттай хийх гэж байна. Яагаад жүдо бөхийн холбоо шиг нээлттэй, ил тод хуралдаж болдоггүй юм бэ. Шинэчлэл, өөрчлөлт нэрийн дор тамирчин, дасгалжуулагч нарыг хохирохоох учиргүй. Зөвхөн наймаг гэлтгүй эрэгтэй чөлөөтийнхнийг шахан, хавчиж байгаад харамсаж байна" гэв.
Тэгвэл МЧБХ-ны их хурал яг одоо Блу Скай болох гэж байна. Хэрвээ уг хуралдаанд дасгалжуулагч Ц.Цогтбаярыг оруулахгүй бол Д.Дагвадоржийг мөн оруулахгүй байх гэнэ. Дасгалжуулагч тамирчид эсэргүүцлийн ямар ч ага хэмжээ энэ үеэр авч болзошгүй байгаа юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Зочин · 2016/11/19
zuv temtseh heregtei.
Zochin · 2016/11/19
CHI yu giiguulsen gej Davga avargatai baritsaad bgaan. Chini hajuud hiisen yumtai hun. Chi 1 medal shudargaarr avch chadagu bj. Ih hutshiimaa
zochin · 2016/11/19
eh hutag eleg negtei humuus bj arai bishee.yug nuuj yugaa haah gj haalttai hural hiih gj.......end tamirchin hunii jargal zovlon 2 g medeh humuus olon l haragdaj bn da.
Зочин · 2016/11/19
zov temtseh heregtei shuuuuuuu