Эдийн засаг нь хямарсан ч Шубаны төлөө Манжуурыг зорих монголчуудын тоо буурахгүй нь
2016/11/19
Эдийн засаг хямарлаа, өлсөж цангаж байгаагаа гайхсан Монголчууд үнэхээр хямарсан уу? Гайхалтай нь хямарсан эдийн засгаа сэргээж дотооддоо худалдаа наймаа хийх сонирхолгүй нэгнээсээ өрсөж булган шубааар гангарах гэсэн мөрөөдөлд автсан монголчууд Манжуурыг зорьсоор.
Энэ тухай "Эдийн засаг хямраад, монголд дэлгүүрүүд худалдан авагчгүй болсон гэл үү. МАНЖУУР-ын булган шубаны дэлгүүрт Монголчууд бөгс эргэх зайгүй л олноороо үйлчлүүлж байна. Хагас бүтэнд сайн 8 автобус дүүрэн зорчигч Манжуурыг зорьж, хил дээр очер дараалал ийм болжээ.
Хамгийн хямд шуба л сая төгрөг гэхээр энэ олон хүн ямар их хөрөнгө оруулалт хийж байнаа. Манай руу гадныхан автобус автобусаар ирээд ноолууран цамц, нэхий дээлэнд маань очерлоод өгдөг ч болоосой. Түүнийг дагаад мөн ч олон бизнес үйлчилгээ бий болж олон хүн ажилтай болж улс маань хөгжинө дөө. Тэр цаг ирэх болтугай.
Ингэхээр чинь доллар, юаны ханш гэрлийн хурдаар өсөхгүй гээд яах вэ дээ." хэмээн өөрийн цахим хуудсандаа жиргэжээ. Үнэндээ манайхан "гаднаа гяланцаг, дотроо паланцаг"-ийн үлгэрийг амьдрал дээр хэрэгжүүлээд байгаа юм биш биз.
ЧОЙ
Fact.mn