Дээрхийн гэгээнтэн 14-р далай ламын Монгол дахь айлчлал өчигдөр эхэлсэн.  Тэрбээр манай улсад зургаан хоногийн хугацаатай айлчлах юм.  Энэ үеэр Монголын нийт лам хувраг сүсэгтэн олонд ном айлдах юм байна. Мөн айлчлалын хүрээнд лам хуврагууд болон Их дээд сургуулийн эрдэмтдийн дунд “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэг явагдах  юм. 

Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацангийн өмнөх талбайд 13:00 цагт Монголын нийт ард түмэн сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүллээ. 

 

 

 Гэрэл зургийг Ш.Гэрэлсайхан