Аниас, Жадон Макдональд нар ой нэг сартай сиамын ихрүүд. Толгойгоороо холбогдсон болохоор ихрүүд нэг ч удаа бие биенээ харж байгаагүй. Харин ихрүүдийг салгах хагалгааг 27 цагийн турш хийсэн бөгөөд ихрүүд хагалгааг амжилттай давсан. Ихрүүд анх удаа нэгнээ харсан бөгөөд бие нь өдрөөс өдөрт сайжирч байгаа гэнэ.