“Шилжилт” шинэ, залуу жүжигчдийг тодруулна
2016/12/03
Нэгэн хэвийн хэвшмэл жүжигчдээс манай үзэгчид уйдаж эхлээд байгаа. Тэгвэл шинэ дүр төрхийг гаргасан “акулуудаар ”удирдуулсан залуу уран бүтээлчдээс бүрдсэн нэгэн кино хийгдэж байна. Монголын кино урлагт шинэчлэл хийх энэхүү уран бүтээлийн нэр нь "Шилжилт.
Дүр сонгон шалгаруулалтаасаа эхлээд олон хүний анхаарлыг татсан энэ киноны зураг авалт 85 хувьтай явж байгаа гэнэ. Бодит түүхээс сэдэвлэсэн энэ кино 2010-2011 оны үйл явдлыг харуулах ба тэр үеийн нийгэм, нууцлаг түүхийг бодитоор сөхөх нь эцэг эх хүүхдүүдэд нэгийг бодогдуулж хоёрыг тунгаалгах биз ээ. Зодооны бэлтгэл, ширээний уншлага зэргээс харвал бусад кинонуудаас илүү их л хугацаа бэлтгэл ажил орсон бололтой.
Киноны гол дүрийн жүжигчдээс танилцуулбал, Д.Баттогтох- Солонгос улсад жүжигчнээр төгсөж ирээд удаагүй ч "Замбуулин дуусах болоогүй" "Шуугиан таригч" "Би ээж болмоор байна" "Улаанбаатар би чамд хайртай" зэрэг кинонуудад тоглоод амжсан бол Б.Нямдаваа- СУИС-ийн IV курсийн оюутан. "Тоглож болохгүй нас" "Тэр жилийн тэр өдөр" зэрэг кинонуудад тоглсон юм. А. Отгонтөгс номын дууг нь сонсоогүй ч удахгүй гарах "Завсарлаагүй хичээл" УСК-нд тоглоод амжжээ.
Кино дараа жил нээлтээ хийх бөгөөд бид киноны уран бүтээлчдийн талаар эргэж мэдээлэх болно.
zochin · 2016/12/03
Amjilt zaluusa