10:00 цагт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүний эрхийн Үндэсний байгууллага - Иргэний нийгмийн түншлэл ээлжит 12 дахь уулзалт” болно. Холбоо барих утас: 262902, 88026226

 

11:00 цагт ХХААХҮЯ-ны хурлын танхимд Арьс ширний урамшууллын талаар хэвлэлийн бага хуралтай тул та бүхнийг ирж мэдээлэл бэлтгэхийг урьж байна.
Холбогдох утас: 85565055, 96346465

 

11:00 цагт  Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүргийг илүү хүчтэй болгох зорилгоор Хэвлэлийн Хүрээлэн, НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар болов. Гарын үсэг зурах ёслолд НҮБ-ын Хүн Амын Сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах нар оролцоно.

 

 

11:30 Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ “YPEER” клубээс өсвөр насны охидын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийнэ.

 

 

12.00  Солонгос улсад жил бүр уламжлал болгон зохиогддог "Korean Culture & Entertainment Awards"-аас монголд анх удаа "International Star" шагнал хүртсэн, мөн цоо шинэхэн уран бүтээл болох "Бид дөрөв дуугаа дуулаад бүхнийг жаргуулъя" дуугаа видео клиптэй нь танилцуулах хэвлэлийн бага хурал Монгол ньюс мэдээллийн төвд болно.