Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 23, 24, 50, 72, 117 дугаар сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд  “UNIMAT ТӨХӨӨРӨМЖ АМЬДРАЛД”  уралдааныг ерөнхий боловсролын 72 дугаар сургууль дээр 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа.  Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир болон сургуулийн захирлууд, багш, сурагчдын төлөөлөл оролцлоо. Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “ Дүүргийн удирдлагаас орон нутгийн боловсролын салбарын бодлого, дэвшүүлсэн зорилго зорилт, “Боловсрол-2016” дэд хөтөлбөрийнхөө хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын технологийн кабинетад “UNIMAT” тоног төхөөрөмж суурилуулах ажлыг 2016 оноос үе шаттайгаар эхлүүлсэн”  гэж онцлов.  “UNIMAT” ТЕХНОЛОГИ АМЬДРАЛД” уралдаанд  23 дугаар сургуулийн баг тэргүүн байр эзэллээ. Дүүргийн  хэмжээнд анх удаа ийм уралдаан зохион байгуулсан бөгөөд жил бүр уламжлал болно гэдгийг Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир хэлж байв.