2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 307 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 225 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 3 бүртгэгдэж, 3 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн. Ослын газрыг орхин явсан осол, хэрэг бүртгэгдээгүй. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 52 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: БЗД-ийн нутаг Норжин худалдааны төвийн зүүн замд амины T.Raum маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч Э-г мөргөж гэмтээсэн. Мөн СБД-ийн нутаг Бэлхийн тоосгоны үйлдвэрийн замд амины T.Pruis маркийн автомашины жолооч Г нь явган зорчигч 10 настай, М-г мөргөж гэмтээсэн хэрэг гарлаа.

Цаг агаарын байдал хүндрэн цасан шуурга шуурах мэдээ сэрэмжлүүлгийг Ус цаг уурын урьдчилан мэдээгээр ирүүлж байх тул  жолооч, тээвэрчид та бүхэн  орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, цаг агаарын нөхцөл байдал, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, дулаан хувцас, шатахууны нөөцтөй явах,  хамгаалалтын бүсийг хэрэглэж хэвших, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж  бие биеэндээ хүндэтгэлтэй хандан гэрэл хэрэглэх дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.