Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Б.Батбаярыг томилно
2016/12/08
Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцээд Балганы Батбаярыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилохыг тус банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд зөвшөөрөв.
Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Батбаярын намтрыг хүргэе.
Боловсрол:
-1991 - 1993 Улаанбаатар хот 10 жилийн 38-дугаар сургууль, Бүрэн дунд боловсрол
-1994 - 1998 МУИС, Эдийн Засгийн Их Сургууль, Санхүү-Эдийн засагч, Бакалавр,
-2002 - 2004 АНУ Блүүмингтон хот, Индианагийн Их сургууль, Улсын санхүүгийн удирдлага, Магистр
Ажлын туршлага:
-1998 – 1999 Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Төрийн сангийн хэлтэс, Төвлөрсөн төсөв хариуцсан нягтлан бодогч
-1999 - 2001 Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Зарлагын хэлтэст Орон нутгийн төсвийн нэгтгэл хариуцсан мэргэжилтэн
-2001 - 2002 Санхүү, Эдийн засгийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын орлогч дарга, Төсвийн ерөнхий эдийн засагч
-2005 - 2006 Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрын Зарлага санхүүжилтын хэлтсийн ахлах мэргэжилтэн
-2006 - 2008 Сангийн яамны Төрийн сангийн газрын Өрийн удирдлагын хэлтсийн дарга
-2008 оноос Сангийн яамны Санхүүгийн бодлого зохицуулалтын газрын дарга
-2011 оны тавдугаар сараас Санхүүгийн Зохицуулах Хорооны орон тооны бус гишүүн