Өнөөдөр буюу 12 дугаар сарын 08-ны өдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.


НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН “МИШЭЭЛ” САЛБАР

08.30 цагт: Хүний эрхийн Олон Улсын өдрийг “Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар хамтран Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний асуудлаар иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж байна.


УЛААНБААТАР ЗОЧИД БУУДАЛ

09.00 цагт: "Эрүүл аюулгүй ажлын байр" Эмэгтэй ажил олгогчдын нэгдсэн форумыг Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхим зохион байгуулагдах гэж байна.  Утас: 99198589


КОРПОРЭЙТ ЗОЧИД БУУДАЛ

09.30 цагт: "Жендэрийн мэдрэмжтэй эрүүл мэндийн бодлого төлөвлөлт, тусламж үйлчилгээ" сэдэвт үндэсний чуулган Корпорэйт зочид буудлын Конвэйншн төвд болно. Хаяг: ХУД, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд. Утас: 99079043


БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ

10.00 цагт: Богд хааны ордон музейд Үндэсний эрх чөлөөгөө сэргээн мандуулсны 105 жилийн ой Богд хааны ордон музейн 90 жилийн ойд зориулсан “Богд хаан: Амьдрал, өв” эрдэм шинжилгээний бага хурал болно.


ТУУШИН БЕСТ ВЕСТЕРН ПРЕМЬЕР ЗОЧИД БУУДАЛ

10.00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнгээс Хил хязгааргүй сэтгүүлч олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг” судалгааны үр дүнг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг Бест Вестерн Премьер зочид буудлын /5 давхарт/ Соёмбо танхимд болно.


“ШАНГРИ ЛА” ЗОЧИД БУУДАЛ

14.00 цагт: “Хааны эрэлд-2017” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагын анхан шатны төлөвлөлтийн хурлын талаарх хэвлэлийн бага хурал “Шангри Ла” зочид буудалд болно.  Утас: 99197672


NARAN PLACE ЦОГЦОЛБОР

16.00 цагт: Дэлхийн шилдэг ресторануудын нэг болох олон улсын "Hard Rock Cafe" сүлжээ Монгол улсын нийлсэл Улаанбаатар хотод салбараа нээж байгаатай холбогдуулан "Hard Rock Cafe Ulaanbaatar" дээр хэвлэлийн бага хурал зарлаж  байна. /Хаяг: Баянзүрх дүүргийн 6-р хороо 13-р хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Naran Place цогцолбор. Натур төвийн замын хойд талд/ Утас: 99063282


ТӨРИЙН ОРДОН

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн VI их хурал Төрийн ордны Их танхимд болно. Хуралд Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын бүх дүүргүүд, салбар салбарын төлөөллөөс бүрдсэн санхүүчид мэргэшсэн нягтлан бодогчид оролцоно. Утас: 88086225