Муай тай Олимпийн хөтөлбөрт багтах цаг айсуй
2016/12/08
Мягмар гаригт Швейцарийн Лозанна хотноо болсон Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар муай тайн спортыг хүлээн зөвшөөрлөө. Өөрөөр хэлбэл энэ спортын олон улсын холбоо нь жилд 25000 америк доллароос багагүй хэмжээний санхүүжилтыг Олон улсын олимпийн хорооноос авах эрхтэй бөгөөд холбоод өөрсдөө хүсэлт гаргавал нэмэлт дэмжлэг авах боломжтой болж олимпийн хөтөлбөрт орох боломж болж байгаа юм. Хэрэв дараагийн гурван жилд Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөл олимпийн хөтөлбөрт орох саналыг бүрэн хүлээн зөвшөөрвөл муай тайн спорт нь Олимпийн хөтөлбөрт орох юм. Яг ийм байдлаар шинээр хэд хэдэн спорт тухайлбал Скейтборд, Серфинг, Хадан ханан авиралт 2020 оны Токиогийн олимпийн хөтөлбөрт ороод байна