2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 329 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 272 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 15 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1. Зам тээврийн осолд сургуулийн насны 1, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд өртсөн. Ослын газрыг орхин явсан осол, хэрэг 2 бүртгэгдсэн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 52 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: ХУД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө, 20-р байрны зүүн замд марк тодорхойгүй автомашины жолооч нь 34 настай Э, 03 настай Т нарын 2 хүнийг мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан. Мөн СБД-ийн нутаг 24-р байрны хойд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь T.Pruis  маркийн Х жолоочтой автомашин, L.Cruiser-100 маркийн Г жолоочтой автомашинуудыг мөргөөд хэргийн газрыг орхин явсан байна.

Хэрвээ зам тээврийн осол гаргаад хэргийн газрыг орхин явсан бол  хуулийн дагуу хариуцлага хүлээдэг. Тиймээс Замын цагдаа болон яаралтай түргэн тусламж дуудахыг анхааруулж байна.