Энэ жилийн Ерөнхийлөгчийн олгодог төрийн шагналыг хүүхдийн зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондогт хүртээлээ. Өмнө нь энэхүү нэр хүндтэй шагналыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 онд Буриадын уран барималч, зураач Даши Намдаковт, мөн ардчиллын сүлд дуу “Хонхны дуу”-нд, оюун санааны эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээг төлөвшүүлэхэд оруулж ирсэн хувь нэмрийг нь үнэлж Догмидын Сосорбарамд, "Ерээд оны Тунгалаг тамир", "Төрийн чих", "Хаврын 17 зочин" зэрэг зохиол бүтээлүүдээрээ орчин үеийн нийтлэлийн чөлөөт сэтгэлгээг төлөвшүүлэхэд оруулж ирсэн хувь нэмрээр нь Бямбажавын Цэнддоо нарт /2010 он/ Төрийн шагналыг хүртээж байсан юм.