Хоёр дахь жилдээ зохион байгуулсан “Авьяаслаг монголчууд-2016” шоу нэвтрүүлэг үзэгчдийг байлдан дагуулсан шилдэг шоу байж чадлаа. Тус шоу нь залуучуудын нууц авьяасыг нээж тэдэнд ташуур болж чадсан  гэдэгтэй үзэгчид санал нэг байгаа биз ээ.

  “Авьяаслаг монголчууд-2016”-ын хамгийн олон хандалт авсан оролцогч бол 0203 дугаарын оролцогч Б.Шижирбат.  График дизайнч, бүжигчин залуугийн уран бүтээлийг  “YouTube” сувгаар 100 сая үзэгч үзсэн гэдгээрээ тэрбээр шоуны бас нэгэн содон өнгө байлаа. Үндэсний хэмжээний ялагч болж чадаагүй ч хамгийн их санал авсан оролцогчоор тодорсон тэрбээр өөрийн цахим хуудаснаа шоуны тухай сэтгэгдлээ ийнхүү бичжээ.