Үндэсний бөхийн холбооныхон минь ээ, наад холбоогоо A.Cүхбат мэтийн увайгүй улстөрчдөд алдчихав даа
2016/12/15
Монголын үндэсний бөхийн холбоог булаан авах гэсэн бүлэг бөхчүүдийн оролдлого ширүүсч эхлэв бололтой. Нэг хэсэг ийм хэл ам гарахгүй тайван л байсан юм.
Гэтэл хэл ам таталдаг тэдгээр нөхөд албан тушаал, эрх мэдлээр хүч, бяраа зузаатгаад дахин хэрэлдэхээр гарч ирэв. Бараг бүгд шахуу МАН-ын гишүүн болцгоочихож. МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн А.Сүхбат, МАН-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, МАН-ын гишүүн, Агентлагийн дарга Г.Өсөхбаяр гээд МАН-ын бөх-улстөрчдийн жагсаалт хөвөрч өгнө. Эдгээр хүмүүс одоо байгаа МҮБХ-г татан унагаж толгойд нь өөрсдийн нөлөөгөө тогтоох гэсэн санаархал нь хэдэн жилийн өмнөөс л олон түмэнд харагдаж “Ээ дээ энэ бөхчүүд гэдэг чинь барилдахаа болихоор улаан хэрүүлч болчихдог юм байна” гэдэг эргэлзээг бөх сонирхогчдод төрүүлчихсэн. Тэдэн дээр А.Сүхбат УИХ-ын гишүүн болж орж ирээд нэмэлт хүчтэй болсон гэдгээ хэвлэлийн хурал зарлаж харуулаадахлаа.
А.Сүхбатыг мэднэ ээ, Төв аймгийн харьяат байгаа юм. Энэ хүнийг ер нь юу хийж гийгүүлж өдий хүртэл явж ирснийг эргээд бодъё л доо. Хурдан шалмаг барилдаан гаргаж наадмын зүлэг ногоон дэвжээнээ гялалзтал уран мэхийг уралдуулж хурсан олныг хуйлруулан дэвж, давж явсан сайхан бөх байсан юм. Гэхдээ ингэж түмэн олноо баясуулж цэнгүүлэх гэхээсээ илүүтэй гомдож, цөхөрч яваагаа уйлагнан байж ярьснаар л сүүлд олон нийтэд танигдсан гэх үү дээ. Үүн дээр нь түүний хадам аав, аварга Х.Баянмөнх хүртэл ач холбогдол үзүүлж дөгөөж суудаг юм. “Хүүхдүүдэд цолыг нь өг” гэж гал дээр шар тос нэмээд л. Ийм учраас А.Сүхбатын зурсан, үлдээсэн, гаргасан өнгөн дээр Төв аймгийнхан бөхгүй болсон гэж учир мэдэх хүмүүс урамгүй үг унагаж байгаа харагддаг. Хэрүүл, тэр дундаа эрчүүдийн уйлагнаж, унжийсан, зууралдсан хэл ам шиг хийморьгүй зүйл гэж байдаггүй. Угтаа бол Төв аймаг алдартай аварга, арслангуудтай, түүх домогт нэр сүрээ үлдээсэн бяр чадал ихтэй эрчүүлтэй нутагсан. Нэг үгээр Монголын бөхийн ариун голомтуудын нэг. Хэрвээ ийм явган хэрүүл энэ олон жил үргэлжлээгүй, бөх нь мэхээ мэдээд явсан бол энэ нутгаас хичнээн ч олон улсын цолтон ар араасаа төрөн гарах байсан юм билээ, хэн мэдлээ.
А.Сүхбат хоёр, гурван жилийн өмнө АН-ын гишүүн гэгдэж “Женко”-той дөрөө харшууланхан гүйж явсан. Гэтэл сонгуулийн өмнөхөн МАН-д элсээд УИХ-ын гишүүн болоод гараад ирчихлээ.
Жирийн амьдрал дээрээ ингэж урваж шарваж алив зүйлд туйлбаргүй ханддаг хүн МҮБХ-г гартаа оруулбал юу болох вэ, та минь ээ. Хэрэв түүнд энэ холбоо оччихвол тараад алга болно. Тайван хотолж байсан хонин сүрэг хээрийн амьтны сургаар сарниад алга болчихдог шүү дээ. Ерөөс шууд хэлье л. А.Сүхбат тэргүүтэй бөх-улстөрчид МҮБХ-г авбал энэ холбоо чинь Монгол ардын намын нэг хэлтэс болоод хувирчихна. Монгол эрсийн хийморь лундаа, ард түмний баяр цэнгэлийн манлай болсон бөхийн холбооны дэвжээг монгол гутлын ээтэн хоншоор биш бохир улс төрчдийн элдэв хуйвалдаан нь л элээж мэднэ. Бүр цаашилбал бөхчүүд хоёр хуваагдаад улсын их баяр наадмаар нэг хэсэг нь, үлдсэн нь дараа нь өөр нэг наадам зохиогоод тусдаа барилдаад ёстой хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнаан эхэлнэ дээ. Ийм зүйл болно гэдгийг захын нэг бөх сонирхогч таамаглаад мэдэж байгаа учир эрхэм Р.Нямдорж, Д.Данзан нар минь ээ, МҮБХ-гоо наад хэдэн бүлэг бөхчүүдэд битгий алдчихаарай. Монгол бөхийг та хоёр шиг хөгжүүлж өөд нь татаж яваа хүн хаана байна. Нэгэн насаараа хөлс хүчээ дуслуулан байж оюун ухаан, залуу насаа зориуланхан хөл дээр нь босгосон холбоогоо дээрэлхүү, албан тушаал, сандал ширээгээр өвч тоноглогдсон хүмүүст битгий л өгчихөөрэй. Та бүхэн шиг хийж байгаа зүйлдээ бүхнээ зориулан зүтгэж яваа бөхийн зүтгэлтнүүд өөр алга. Тийм болохоор л Үндэсний бөхийн холбооныхон, наад холбоогоо А.Сүхбат мэтийн увайгүй улстөрчдөд алдчихав даа гэж захиад байгаа юм шүү дээ. Ээ дээ, хичээж л үзээрэй та нар. Дээлний тань захыг мушгиж сууя.
bi mongol hvn · 2016/12/15
хүн нэг насаа нэг үйлсэд зориулахыг сүхбат мэтийн шуналтай новшнууд мэдэхгүй л дээ
Togoo · 2016/12/15
Үндэсний бөх устаж байгаа шүү. ҮБХ-ны дүрэм болон бусад хууль эрхийн акт, холбооны удирдлагаас болж. Хоёр тарган хүн цаг болохыг хүлээж байгаад нэгнийхээ араас барьц авч ноцолдож байгаад зовлогоо даахгүй болтлоо ядарч унахыг шимтэн харж цагаа үрдэг хүний тоо цөөрч буй, Үүнийг дагаад үндэсний бөхөд дайгдаж явдаг соёл, заншил, монгол жудаг оргүй болох нь. Үүнийг өөрчилж чадах удирдлага чухал, хэн байх нь хамаагүй. Ядаж сумо бөхийн хэрийн үзүүштэй болгохсон.
ob · 2016/12/15
Nymdorj danzan nariin ywuulga l bn howhorch ugduggvi pizda NAR ymaa
зочин · 2016/12/15
Сүхбат бөхийн хувьд үнэхээр сайхан бөх Хувь хүний хувьд үнэхээр хогын шаар муу хүн юм байна. Дандаа хэрүүл уруул хийж явах юм. Уул Даян аварга л хүн ш дээ.
сүхээ · 2016/12/15
А.Сүхбат Дарханд архи хийж муу архиар хордуулж байгаа новш лоо .Чөлөөт бөхийн холбоог яажсамрав. Дасгалжуулагч тамирчдынхаа эсрэг ажилладаг новшын урвагч .Намаасаа урвана эхнэрээсээ урвана тамирчдаасаа урвана .Ийм хүмүүст бөхийн холбоог яасанч өгч болохгүй шүү
Сүхбат · 2016/12/15
Нээрээ энэ сүхбат гэгч ёстой идэж цадахыг мэддэггүй цайчихсан золиг юм.Нямдоржийг бөхийн холбоог 26 жил самарлаа гэх юм харин өөрөө л энэ барилга ашиглалтад орсоноос нь хойш бүтэн нойртой хоноогүй байхаа.шунал гэгч л энэ дээ
Зочин · 2016/12/15
Suhbat chuluut buhiin holboog ahan duustei n samarch oroh bh gazargui bolchood undes buhiig onilj bhgui u,ich