МАН Бага хурлаараа ерөнхий нарийн бичгийн даргаа сонгоно
2013/10/30
Өнгөрсөн ням гарагт эхэлсэн МАН-ын 27-р Их хурал хаалтаа хийлээ. Их хурал өчигдөр шөнө дөл болтол хуралдаж, Бага хурлын 310 гишүүнийг сонгох санал хураалт явуулсан бөгөөд тооллогын комисс дүнг Их хуралд танилцуулснаар МАН-ын шинэ дарга М.Энхболд Их хурлын үйл ажиллагааг хааж үг хэлэхдээ "Үг нь үнэгүй, хүн нь хүндгүй байж болохгүй" гэж хурлын төлөөлөчдөд хандан хэлсэн юм.
Үндэсний их зөвшилцөл, эв нэгдлийг хангах, Хөгжлийн хөтөлбөртэй, бодлоготой хөгжих уриалгыг МАН-ын 27-р их хурлаас гаргажээ.
Одоо МАН-ын Бага хурал шинэ бүрэлдэхүүнээр Тусгаар тогтнолын ордонд хуралдах бөгөөд тус хуралдаанаас намын ерөнхий бичгийн даргыг сонгох юм.
Х.Даваа