Шинэ жилийн баяр айсуй энэ өдрүүдэд албан байгууллага, сургуулиуд шинэ жилээ тэмдэглэж байна.

 Үүнтэй холбогдуулан дээрмийн шинжтэй гэмт хэрэг нэмэгдэж, осгох, амиа алдах болсоныг цагдаагийнхан анхааруулж буй. Тэгвэл нэгэн харамсалтай хэрэг гарсан нь  МУБИС-ын физик тэнхимийн оюутан шинэ жилээ тэмдэглэж байгаад амиа алджээ. 

 Физик тэнхимийн нэг ангийн оюутанууд шинэ жилээ тэмдэглэж байх үеэр  нэг оюутан байшин дээрээс үсэрч нас барсан байна. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.