Нийтийн байранд нүүрс түлж байгаад хоёр хүн угаартсан хэрэг гарсан байна. Тодруулбал өчигдөр Улаанхуарангийн ... тоотод байрлах нийтийн байранд амьдрах  Н /эм,49н/, М /эм,20н / нар нүүрс түлж унтаад угаартсан байна. Тэднийг Яаралтай түргэн тусламжаар Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэсэн бөгөөд хэвтэн эмчлүүлж байгаа аж.