Улсын хэмжээнд 108,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 30,000 гаруй нь хүүхэд гэсэн тоог Монголын тархины сааны холбооноос өгсөн юм. Харин  эдгээр иргэдийн төлөөл тэр дундаа тархины сааны холбооныхон төлөөлөл болсон 60 гаруй хүүхдүүдийг хүлээн авч өнөөдөр шинэ жилийн баяраа тэмдэглэлээ.

Тархины  саатай хүүхдүүдийн оюун ухаан эрүүл саруул сэтгэж  тэд нийгэмд өөрсдийн үүрэг оролцоог тодотгохын тулд нэгдэж сурч ажиллан боловсорч байна. Эдгээр залуусын төлөөлөл Сүхбат, Гантүвшин, Мөнхтулга нар юм. Энэ гурван залуугийн санаачлагаар өнөөдрийн шинэ жилийн үйл ажиллагаа утга төгөлдөр болж байгааг МТСХ-ны зохицуулагч С.Энхбат хэлж байлаа. Өнгөрөгч жилүүдийн хувьд шинэ жил тэмдэглэх зай талбай хүрэлцэхгүйн улмаас ёс төдий тэмдэглэж ирсэнийг тэрээр мөн хэлсэн юм. Харин энэ удаагийн шинэ жилийн үйл ажиллагааг дээрх залуус санаачлан Номин холдинг групптэй хамтран урлагын номер, мэндчилгээ, жүжигчилсэн тоглолт зэргээр шинэ жилийн баяраа чимэн наадацгаалаа.

Дашрамд дурдахад сувиллын цэцэрлэг яслийн 10-р цогцолбор төв нь өнөөдрийн байдлаар өөрийн гэсэн байргүй, зургаан бүлэгтэй ч хоёр хоёроор нь нэг танхимд нийлүүлэн сургалт, сэргээн заслын үйл ажиллагааа явуулж байна. Нийгмийн эмзэг бүлэг болох өнчин хүүхдийн улсын асрамжийн дэргэдэх 58-р цэцэрлэг дээр байрлан, дээрх хүүхдүүдийн эрх ашгийг зөрчин талбайгаас нь хуваан тус байгууллагад тодорхойгүй хугацаагаар хүндрэл учруулан үйл ажиллагаагаа хязгаарлагдмал орчинд явуулж байгаа нь нууц биш юм. 2013 онд барилгыг нураан одоог хүртэл шинэ барилга баригдаагүй байгааг холбогдох албаны хүмүүс анхааралдаа авах бизээ.

 

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • М.Буянжаргал