С.Жавхлан: Эхнэрүүд чинь дээл оёдоггүй юм бол “Нарантуул” дээрээс худалдаж аваарай
2016/12/24
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр С.Жавхлан гишүүн дараах байдлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр “Хуулийн дарамт түмэн олонд хангалттай байгаа. Дахиад дарамтлах хэрэггүй. Гадаа 1200 ТҮЦ-ийг ачаад бөөн юм болж байна. Самарч байна. Хөхөө өвлийн хүйтэнд ТҮЦ-гүй болсон иргэд уйлж байна. Хуулийн төсөл дээр гадаад үг их ордог. Та бүхнийг хараад байхад ч гадаад үг их хэлэх юм. Тиймээс гадаад үг хэрэглэхгүй байх тал дээр анхаараач. Амнаас гарсан зүйл чинь үндэсний дархлаа болдог юм шүү. Үндэсний үйлдвэрлэл амнаас гарч байгаа нэг монгол үгнээс эхэлнэ. Тиймээс та бүхэн дараагийн хурал дээр монгол дээлээ өмсмөөр байна. Та өөрөө үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй юм бол мянган удаа эдийн засаг хямарсан гэж хэлээд ч хэрэггүй. Та бүхний эхнэр оёод өгдөггүй юм бол “Нарантуул” зах дээрээс цалингаараа дээл худалдаж аваарай. Дотор чинь монгол байгаа юм бол гаднаа Монголыг бий болгооч ээ. Дээл өмсөхөд юу нь болохгүй байгаа юм. Би хоёр дахь удаагаа сануулж байна шүү” гэв.
ард · 2016/12/25
Үе үеийн их хуралд гажиг юмнууд яаж ийгээд ороод ирэх юм аа. Сум Дашзэвэг, Гүнбалай, Битон Ганбаа одоо энэ тэрлэг Жавхлан. Эсгий хийх газар нохой хэрэггүй ээ гэж. Бид чинь сайхан монгол дээлээ өмсөх үедээ үүрд өмсөх л болно. Жаал минь энэ дөрвөн жилд ганц ч болсон хууль бие даан санаачлахыг бод доо. Чадах уу?
Zochin · 2016/12/25
Javhlan deel gej suuhiin orond gishuuniihee ajliig hiigeech
Тэрбиш · 2016/12/24
Их хуралд бөхчүүд уяачид байна. Одоо харваачдыг нэмж оруулаад бүгдээрээ сайхан найрлан сууцгаая. Бидний нэрийг нь сайн мэдэх нэг хүн "тухайн үндэстэнийг мөхөөе гэвэл сайн зугаацаал, найрлуул, дуу бүжиг... шар хэвлэл тараа... гэсэн байдаг юм. Номоороо болж байх шиг байна
Волдоо · 2016/12/24
Боловсролынх нь цар хүрээ л энэ шүү дээ хөөрхий. Ийм л бор толгойтой хонинуудыг сонгосон юм шүү дээ
Зочин · 2016/12/24
galzuu hun Baynzurhiinhen songoson shuu dee
jimmy · 2016/12/24
zuw sh dee unen ug bna