15555857_1048199035307797_172300366_n
 

Монгол орныхоо төв цэгт амьдран суудаг Төв аймгийнхан л хэзээнээс тоо томшгүй олон алдартан гавьяатнуудтай ард түмэн билээ.

Төв нутгийн алдартнуудын энэхүү жим жилээс жилд залуужин урлаг, спортын олон арван шилдгүүд нутаг орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасаар байгаа.

Чухам энэ их алдар сууг бахархлаа болгох, залуустаа урам зориг өгч ирээдүйн их амжилтынх нь эхлэл болох зорилгоор оны тэргүүний залуусыг шалгаруулан алдаршуулдаг “Алтан шанага” наадмыг Төв аймгийн Нутгийн залуучуудын холбоо, “Эх нутгийн иргэд” ТББ-аас зохион байгуулсаар 9 дэх жилтэйгээ золгож байгаа ажээ.

Төв аймгийн залуучуудын оны тэргүүний залуугийн энэхүү шагналыг авч байсан залуусаас өнөөдөр МУГЖ, дуучин Г.Ариунбаатар, сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал, МУГТ Ц.Шаравжамц, МУГЖ, дуучин С. Мөнгөнцэцэг, жүжигчин Б.Амарсайхан нарын олон арван алдартнууд эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөж явна.

Энэ жилийн “Алтан шанага” 2016 оны шилдэг залуу тодруулах ёслолын цэнгүүн Зуунмод хотноо 12 дугаар сарын 28-нд болох бөгөөд Шилдэг залуу улстөрч, бизнесмэн, соёл урлаг, шинжлэх ухааны салбарын залуу, тамирчин, малчин, тариаланч, оюутан гэсэн номинациудаар оны алдартнууд тодорно.

2

4

3

6

15494001_1048199281974439_2140494144_n