Баярын үеэр эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаал гарлаа. Уг тушаалд харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал, ерөнхий эмч нарт дараах үүргийг даалгасан байна.

Тухайлбал,

  • Шинэ жилийн амралтын өдрүүдэд байгууллага бүр хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж, тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын 320981 дугаарын утсанд 07:00-19:00 цагт шуурхай ирүүлэх,
  • Шинэ жилийн үеэр тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэх,
  • Арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 2-ны өдөр хүртэл Шүд эрүү нүүрний төв, Дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинетууд, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 10:00-16:00 цаг ажиллуулах
  • Түргэн тусламжийн төв, дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн хэсгүүдийг шаардлагатай үед хүн, хүч нэмэгдүүлэн ажиллахыг тус тус даалгасан аж.