Үндэсний ардчилсан хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн хамтран “Монголын тусгаар тогтнол-1911 он: Түүх, соёл, баримт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 12 дугаар сарын 27-ны өдөр 9:00 цагт МУИС-ийн Эрдмийн дугуй танхимд эхэллээ. Тус хуралд Түүх, археологийн хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн эрдэмтэн судлаачид сүүлийн үеийн судалгааныхаа үр дүнгээр сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлэх юм.