Ес эхэлж хүйтний эрч чангарч буй энэ үеэр хүүхдийн өвчлөл нэмэгдэж ханиад томууны эрэн үе эд эхэлж байгаа билээ. Утаанаас болж ханиад хатгаа мөн халтиргаа гулгаа гээд олон асуудлууд тулгардаг.

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Учрал БСШУС-ын сайд Ж.Батсуурьт сурагчдын өвлийн амралтыг сунгах тухай хүсэлт гаргажээ. Ингэснээр хүүхдийн өвчлөл хийгээд аюулгүй байдал тодорхой хэмжээгээр багасах учир дэмжигдэх үгүйг эцэг эхчүүд харж сууна. Тэрээр өөрийн цахим хуудастаа “Хүйтний эрч чангарч буй энэ цагт ханиад томууны өвчлөл хурдацтайгаар өсөж байна. Иймээс сурагчдын өвлийн амралтыг сунгах хүсэлтийг Ж.Батсуурь сайдад гаргалаа. Ханиад томууны өвчлөлөөс сэргийлэн сурагчдын амралтыг сунгаж байсан туршлага бий билээ” хэмээжээ.

Эх сурвалж:Шуурхай.мн