Шинэ оны босгон дээр Зул сарын баярын өдөр Азийн загварын агентлаг, Азийн загварын агентлагийн дэргэдэх “Охидын мисс төв”-ийн бяцхан моделиуд “Гайхамшигт бяцхан моделиуд” загварын шоугаа амжилттай  явуулж шилдэгүүдээ шалгаруулжээ.

Азийн модель агентлаг Шанхай хотод төвтэй олон улсын “Wonder baby” тэмцээнд оролцдог болсоноор энэ оны 8 сард болсон олон улсын тэмцээнд тэргүүн байрыг Сэлэнгэ,  дэд байранд Содонгоо нар шалгарч эх орондоо амжилттай ирсэн билээ. Эх орондоо энэхүү загварын шоуг эх орондоо 2 дахь жилдээ зохион явуулж байна. Хятад улсад болсон загварын шалгаруулалтанд агентлагийн 6-н модель оролцож “Certified International Professional, Management Association холбооноос  Vertified International Professional Children model” мэргэжлийн модель гэж хүлээн зөвшөөрөгдсөн үнэмлэхээ бяцхан моделиуд маань гардан авцгаалаа, С.Содонгоо, Энхжин, Нарангарав, Иохан Бишрэлт Алёна нартаа баяр хүргье. Бүх оролцсон моделиуд маань бэлгээ авцгааж зоогийн ширээнд сууцгааж энэхүү өдрийг маш аз жаргалтай өндөрлөжээ.

Бяцхан моделиуддаа баярлалаа.

  • Энэхүү шоунд

Урлах эрдмийн дээд сургуулийн дизайнеруудийн бүтээсэн өдөр тутмын загвар

  • Азийн моделийн гоёлын даашинзууд
  • Этно салоны үндэсний хувцасны загварууд охидуудыг маань гоёлоо.