НӨАТ-ын буцаан олголтыг ирэх оны гуравдугаар сарын 31-ний дотор хийнэ
2016/12/28
НӨАТ-ын 20 хувийн буцаан олголтыг ирэх оны гуравдугаар сарын 31-ний дотор хийнэ гэдгийг ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал мэдээлэв.
ТЕГ-аас НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн жагсаалтыг 15 хоногийн дотор гаргах бөгөөд ажлын ес хоногт дахин баталгаажуулах аж. Баталгаажсан мэдээллийг Сангийн яамны Төрийн сангийн газарт хүргүүлэх бөгөөд яамны зүгээс 45 хоногийн дотор буцаан олголтыг шийдвэрлэх юм. Ингэснээр ирэх оны 3 дугаар сарын 31-ны дотор буцаан олголтыг бүрэн хийх боломжтой гэлээ.
Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед НӨАТ-ын буцаан олголт хийх боломж байгаа эсэхийг тодруулсан сэтгүүлчийн асуултад 2017 оны төсөвт буцаан олголтын зардлыг бүрэн тусгасан гэсэн хариулт өглөө.