2016.12.29 / БИЛГИЙН ТООЛЛЫН 30

Өвлийн дунд цагаан хулгана сарын Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр
  Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
Наран ургах, шингэх: 08.44-17.08
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Шороо
14:54 цагт сар битүү болно.
  Аргын тооллын 12 сарын 29, Бархасвадь гараг. Билгийн тооллын битүүн, Суулга одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.