БНХАУ-тай хиллэдэг автозамын боомтууд өнөөдөр амарна. Монгол Улсын нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярыг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол болон БНХАУ-ын Хилийн хэлэлцээрийн хүрээнд нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд автозамын хилийн боомтууд амардаг юм. Харин төмөр зам болон агаарын тээвэр хэвийн ажиллах юм.