Замын цагдаагийн алба хаагчид  гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 53 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилалаа.

2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 531 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 448 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 6 бүртгэгдэж, 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд өртсөн хүүхэд 2.

Тухайлбал: БГД-ийн нутаг БГД-ийн Онцгой байдлын газрын ШТС-ын зүүн замд H.Santa Fe маркийн авто машины жолооч Х нь согтууруулах ундааны ззүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хайс мөргөж жолооч 32 настай эрэгтэй Х гэмттсэн.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсоноор та өөрийнхөө болон бусдын амь нас эрүүл мэндийг эрсдэлтэй байдалд оруулахаас гадна гэмт хэргийн хохирогч болох, хөлдөж осгох, эд зүйлээ алдах, зам тээврийн осолд өртөж амь нас эрүүл мэндээрээ хохирох  шалтгаан нөхцлийг бүрдүүлж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй.