2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 1 дүгээр сарын 01-ний өдрүүдэд бүх нийтийн амралтын болон баярын өдрүүд үргэлжлэн тохиож байгаа тул Замын цагдаагийн алба хаагчид иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчуулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор бүрэн бүрэлдэхүүнээрээ хамгаалалт, зохицуулалт хийж ажиллана.

 ЖОЛООЧ, ЗОРЧИГЧ, ЯВГАН ЗОРЧИГЧ ТА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМЭЭ БАРИМТЛАН, САХИЛГА, СОЁЛТОЙ ХӨДӨЛГӨӨНДӨӨ ОРОЛЦОЖ ШИНЭ ОНОО УГТААРАЙ . ТА БҮХЭНД ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.