Замын цагдаагийн алба хаагчид  гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 61 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиласан байна. 

2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 395 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 315 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 3 бүртгэгдэж, 3 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд өртсөн хүүхэд 2.

Тухайлбал: БЗД-ийн нутаг Их тойруу 33-р байрны хойд замд T.Raum маркийн авто машины жолооч Н нь явган зорчигч 42 настай эмэгтэй Н-ийг мөргөж гэмтээжээ.

Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу.