Замын цагдаагийн албанаас "Оргил" худалдааны төв орчмын замыг зүүнээс баруун тийш нэг чиглэлийн хөдөлгөөнтэй болгож, зохицуулалт хийжээ.

 Тодруулбал 2ХУД-ийн нутаг дэвсгэр Богд Жавзандамба хутагтын гудамж буюу "Оргил" худалдааны төвөөс "Эвсэг" дэлгүүр хүртэлх зам зүүнээс баруун тийш 1 чиглэлийн хөдөлгөөнтэй болсон байна.

 Энэхүү зохицуулалтыг өчигдрөөс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд цаашид байнга нэг чиглэлийн хөдөлгөөнөөр зохицуулах юм байна