Сүхбаатарын талбайд өнөөдөр /2016.12.31/ “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүнтэй. Цэнгүүнд МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ц.Чулуунбат, "Камертон" хамтлаг, Г.Тэнүүн, А.Хишигдалай, С.Зоригт, П.Баярцэнгэл болон бусад хамтлаг дуучид, орчин үеийн бүжгийн хамтлагууд оролцоно.

 

Тоглолтын хөтөлбөрийг танилцуулж байна.

 

  • 20:00-20:30 Шинэ жилийн хит дуунуудаар DJ  сетийн эхний хэсэг тоглоно

 

  • 20:30-21:00 Орчин үеийн бүжгийн хамтлагуудын үзүүлбэрүүд

 

  • 21:00-21:30 Шинэ жилийн хит дуунуудаар DJ  сетийн хоёр дахь хэсэг тоглоно

 

  • 21:30-22:00 Талбайд цугласан иргэдийн дунд тэмцээн зохионо

 

  • 22:00-23:40 Хамтлаг дуучдын шоу тоглолт. Дуучин П.Баярцэнгэл, Г.Тэнүүн, С.Зоригт, А.Хишигдалай, МУГЖ Ц.Чулуунбат, "Камертон" хамтлаг оролцоно.

 

  • 23:40-23:45 Өвлийн өвгөн, цасан охидын хамт Сүхбаатарын талбайд тусгайлан бэлтгэсэн автомашинаар тайзны өмнө хүрэлцэн ирнэ.

 

  • 23:45-23:51 Дуучин МУГЖ Б.Сарантуяа "Шинэ жилийн дуу" дуулна

 

  • 23:51-23:59 НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар үг хэлнэ.

 

  • 00:00-00:10 Ёслолын буудлага

  

 Цэнгүүний үеэр иргэдийн тав тухтай, аюулгүй байдлыг хангах үүднээс Сүхбаатарын талбайн баруун, зүүн хоёр талыг бүрэн хааж, ойр орчим байрлах зогсоолууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх тул иргэд өөрсдийн тээврийн хэрэгслийг Хангарьд ордон, Тусгаар тогтнолын ордон, Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театр,  Драмын театр, Спортын төв ордон, Соёлын төв өргөө, Нийслэлийн засаг даргын тамгын газар зэрэг зогсоолуудад зөв байршуулж баярын арга хэмжээнд оролцохыг зөвлөж байна. 

 ЖОЛООЧ, ЗОРЧИГЧ, ЯВГАН ЗОРЧИГЧ ТА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМЭЭ БАРИМТЛАН, САХИЛГА, СОЁЛТОЙ ХӨДӨЛГӨӨНДӨӨ ОРОЛЦОЖ ШИНЭ ОНОО УГТААРАЙ. ТА БҮХЭНД ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.