2017 оны 01 дүгээр сарын 07, 08-ны  буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 547 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 433 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж, 17 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 2  Зам тээврийн осолд 6 хүүхэд өрсөн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 78 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан.

СХД-ийн нутаг Толгойтын зам, Нарангийн гол 42 дугаар сургуулийн баруун замд Эрдэм транс ХХК-ны H.Aerocity маркийн авто машины жолооч Б нь замын хажуу руу орж зорчигч 55 настай эмэгтэй Н, 14 настай эмэгтэй А нарын 2 хүн гэмтсэн.

СХД-ийн нутаг Баян хошууны зам, Хилчин хотхоны зүүн урд уулзварт T.Aliion маркийн авто машины жолооч Б нь T.Prius маркийн О жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 03 настай эрэгтэй Г, 12 настай эрэгтэй М нарын 3 хүн гэмтсэн.

Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Замын цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.