2017 оны 01 дүгээр сарын 09-ний  өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 355 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 282 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1 бүртгэгдсэн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан.

            ХУД-ийн нутаг Богд уулын арын замд амины T.Kluger маркийн автомашины жолооч Х нь амины N.Xtrail маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч А нарын 3 хүн гэмтсэн.

            СХД-ийн нутаг Номин агуулахын урд замд T.Pruisмаркийн автомашины жолооч М нь амины T.Crown маркийн Г жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч Б нарын 3 хүн гэмтсэн.

Өнөөдөр буюу 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 12.45 минутын Нийслэлийн Агаарын чанарын албаны мэдээгээр Толгойт, Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байгаа бол /765-2198/ гэж зааж байгаа бол  Бөхийн өргөө, Баруун 4 зам, 100 айл орчмоор их бохирдолтой /434-563/ байна гэж мэдээллэж байна. 

 

Агаарын бохирдол хэвийн хэмжээнээсээ хэд дахин нэмэгдсэн энэ үед өргөсөн тангарагтаа үнэнч байж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг түгжрэл сааталгүй, аюулгүй зорчуулах үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа алба хаагчиддаа баярлалаа.

 

Бидний ажлыг ойлгож, дэмжин замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөндөө соёлтой оролцож байгаа танд баярлалаа.