Төрийн "хүчирхийлэл"
2017/01/13
Хоёрхон жилийн өмнө ТҮЦ ажиллуулдаг иргэдийг нус, нулимстай нь хутгалдуулаад л албадан нүүлгэж байлаа. Түүний дараа хотын дарга Э.Бат-Үүлийн захирамжтай нийслэлийн өнгө үзэмжинд нийцсэн нэг загварын ТҮЦ-нүүд автобусны буудал, олны хөлийн газруудаар байршиж эхэлсэн байдаг. 7-15 сая төгрөгийн үнэтэй эдгээр ТҮЦ-үүд "од” болж. Хуучин ТҮЦ ажиллуулж байсан иргэд өр, зээл тавьж дахин үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа.
Гэтэл 2016 онд засаг төр солигдож, Э.Бат-Үүлийн үед зөвшөөрөл олгогдсон ТҮЦ-нүүдийг албадан нүүлгэж эхлэв. ТҮЦ-ийг өрх толгойлсон эхчүүд, тэтгэврийн хөгшчүүд ажиллуулах нь элбэг. Гэтэл Аз жаргалтай Улаанбаатарын удирдлагууд тэдэндээ л эр бяраа гаргаж доторх бараа бүтээгдэхүүнтэй нь, эзэнтэй нь ачаад явж байгааг та доорх бичлэгээс харах боломжтой.
Идэх хоол, амин зуулгаас нь салгах гэж байгаа учраас иргэд өөрийн чадахаар л тэмцэж байгаа нь энэ. Огт зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж юу байх вэ. Гэвч тушаал авсан төрийнхөн тэдэнд "хатуурхаж” хүчилсээр.
Өнөөдөр нийслэлд зөвшөөрөлгүй 5000 ТҮЦ байгаа гэх. Тэднийг бүгдийг нь албадан нүүлгэнэ. Түүний дараа МАН-ынхны ТҮЦ оронд нь байрших байх. Зарим эх сурвалжууд шилэн ТҮЦ-нүүд ирж байгаа гэж ярьж байна. Ийм систем хэрэгжиж, АН-ын ТҮЦ-нүүд нүүж, МАН-ын ТҮЦ-нүүд буух нь. Энд иргэд хохирч, өр зээлээ төлж чадахгүйд хүрэх эсэх нь төрд огтхон ч хамаагүй.
Зочин · 2017/01/13
Zuv zuv. Yos juram gj baih yostoi.
Зочин · 2017/01/13
Zovshoorolgui bol yunii tulee tor gj baigaa bilee huch hereglehees yah ve dee. Hun bur duraaraa avirlaj bolohgui sh dee!
Зочин · 2017/01/13
Zovshoorolgui bol yunii tulee tor gj baigaa bilee huch hereglehees yah ve dee. Hun bur duraaraa avirlaj bolohgui sh dee!
Зочин · 2017/01/13
Ardaas ni oor tuts irj bga geseningej bolohgui sh nemegdehuunii bairiig solihodvniilber ni adilhaan gej,,
Зочин · 2017/01/13
Ardaas ni oor tuts irj bga geseningej bolohgui sh nemegdehuunii bairiig solihodvniilber ni adilhaan gej,,
irgen · 2017/01/13
zowshorolgui bol achihas oor yah wedee
hugjil · 2017/01/13
ene bol mash zuv hotiin tuviin gudamj talbaid eruul ahuin shaardlaga hangaagui hunsnii zuileer uilchilj bgaa iim asuudaliig taslan zogsooh heregtei end bol heden hunii erh ashig yarigdaj bgaa getel tsaana ni batalgaagui baraagaar uilchluulj bgaa heden myangan hunii erh ashigiig bodoh heregtei
undesten · 2017/01/13
oroi n tsagaar arhi,udriin tsagaar tamhi shirhegledeg,deer n gudamj talbai ,hunii zam haadag
undesten · 2017/01/13
mash zuv shuu
Зочин · 2017/01/13
ямарч өндөр хөгжилтэй оронд ийм үйлчилгээний цэгүүд байдаг. яг үнэндээ ямар гай тарьсан гээд ингэж хандаж байгаа юм.