"Эйч Ар” клубээс санаачлан өнгөрсөн амралтын өдөр “HR-Unlock” төслийн нээлтийн үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлж, уг арга хэмжээнд 70 гаруй хүний нөөцийн ажилтнууд оролцов.

“Эйч Ар” клуб нь хүний нөөцийн чиглэлийн ажилтнуудийн хоорондын харилцаа холбоог сайжруулах, харилцан туршлага судлах, хүний нөөцийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр хүний нөөцийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх зорилго бүхий үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоогоор 10000 гаруй идэвхтэн гишүүдтэй мэргэжлийн хамгийн том цахим групп болоод байна.  

Тэд клубынхээ зорилгын хүрээнд олон төсөл, хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлж, гишүүдийнхээ идэвхи оролцоог нэмэгдүүлж, салбартаа өөрсдийн дуу хоолойг хүргэн ажиллаж байна.

Тэдгээр төсөл, хөтөлбөрүүдийн нэг нь бол “HR-Unlock” (оньс тайлагч хүний нөөцийн ажилтнууд) төсөл бөгөөд 2017 оны 1-р сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлж, энэхүү төсөлд клубын нийт гишүүд, хүний нөөцийн  салбарын ажилтан, мөн энэ салбарыг сонирхогчдыг салбар тус бүрээр нэгтгэн хүний нөөцийн менежментийн функцууд хэрхэн хэрэгжиж буй, түүнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, шаардлагатай бүхий л судалгаа, шинжилгээг хийн багаар ажиллах, харилцан туршлага солилцох, тухайн салбар болон хүний нөөцийн менежментийн ирээдүйн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах явдал юм.

Уг төсөл хэрэгжсэнээр тухайн салбар тус бүрт ашиглагдах бодлогын судалгаа шинжилгээний гарын авлага болон бодлогын баримт бичигтэй болох, уг судалгаанд үндэслэн хүний нөөцийн менежментийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, салбар бүр өөрийн хэрэгцээндээ тулгуурлан цаашид хөгжүүлэн ажиллахад бодит хувь нэмэр болно.

Мөн 2017 оны хүний нөөцийн ажилтны баярын өдрөөр энэхүү төслийн үр дүнг танилцуулах болно. 

Бидний ”HR-Unlock” төслийн үйл ажиллагаанд оролцсон нийт мэргэжил нэгтнүүд, бидэнд тусалж дэмжсэн Эйч Ар клубын тэргүүн, менежементийн багийн хамт олон төдийгүй бусад клубын нийт гишүүддээ талархсанаа илэрхийлж, бидний төслийн үйл ажиллагааг байнга дэмжиж хамтран ажиллахыг уриалж байна.

Бүртгүүлэх холбоос: http://docs.google.com/forms/d/1Vms5IJgXi4PVvaM1Rjy_99E37U5hzTSeUit0TCHrIVU/viewform?edit_requested=true