Замын цагдаагийн алба хаагчид  гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 56 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилалаа.

2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 315 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 247 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 6 бүртгэгдэж, 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 2 бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн.

Тухайлбал: ЧД-ийн нутаг 21-р байрны хойд замд T.Landcruiser маркийн автомашины жолооч нь T.Allion маркийн А жолоочтой автомашиныг мөргөж ослын газрыг орхин явсан. Мөн БГД-ийн нутаг “Алтай” хотхоны зүүн замд амины T.Crown маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч, 53 настай, эрэгтэй Т-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.