Монголын үүрэн телефоны анхдагч Мобиком сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн үйдэл гаргаж иргэдийн гомдлыг барагдуулдаггүй өөрийн эрх ашгийг нэгт тавьдаг байгууллагуудын нэг.

Иргэдийн дунд төлбөр нь өндөр гарч байгаад гомдол гаргаж шулагч, луйварчин гэж олон ч хэлүүлж, үүнээсээ болоод хэрэглэгчид нь урвах нь ихсэж байгаа гээд хэлчихэд хэлсдэхгүй байх.

“Тэди” төв гэж олны хөл холхисон газар бий. Тус газарт үйлчилгээ авна гэдэг хүндрэлтэй. Дараалал ихтэй ингээд л хүлээж тэвчээрийн хязгаарыг шаардана. Нэгж, төлбөр төлөх асуудлыг шуурхай, банкны АТМ-ын адил шийдэх боломж хайж, оруулж ирэх тал дээр анхаараасай билээ. Мөн дараа төлбөрт хэрэглэгч болох нэгэнд доод тал нь бүртгэл, барьцаа гэж байршуулан байж шинэ хэрэглэгч болно үүний тулд 30.000 төгрөгнөөс эхлэнэ. Тэгээд хамгийн доод үнэ буюу 24.000 сар бүр төлөх ёстой. Гэвч бүтэн сард 50 МВ дата эрх ирнэ гэж байгаа үүнийгээ маш сайн, дээд зэргээр рекламдана инээдтэй юм.

Дээрээс нь “Тэди” төвийг гадна, доторгүй эргэлдэж аятайхан ч зөрөхгүй утас авна, зарна гэж хулгайч шиг дагaна. Тэд утас зарахдаа маш өндөр үнэ хэлдэг харин авахдаа болохоор 2-3 дахин бага үнээр авах гэж улайрч, голж шилэхдээ дэндүү мэргэшсэн. Түрээслэгч нар ч мөн адил. Засварлаж, хайрцаглачихаад америкаас ирсэн гэж итгэл төгс хэлэхийг яана.

Мөн Мовикомын лавлах дугаар болох 2222 залгаж оператортай холбогдоно гэдэг тун хэцүү. Төөрнө гэдэг л болдог. Арай ядан холбогдоход асуух асуултаа мартал олон үйлдэл хийн залгадаг тухай онигоо болтолоо дэлгэрээд байгаа. Асууж лавласан зүйлд хариулт өгөхдөө дутуу, дулимаг, эргээд холбогдоно, тодруулая, асуугаад байхая, түр хүлээнэ үү гэх мэтчилэн хүлээлгэж, тэвчээрийн хязгаарыг шаардана. Эргэн холбогдоно гэж бараг л үгүй.

Саяхан “Мобиком”-ын дугаар ашиглагч нэгэн оюутан залуу дугаараасаа татгалзаж байгаа тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж, мөн бусад хэрэглэгчиддээ хандан “Мобиком”-оос татгалзахыг уриаллаа. Учир нь төлбөр хэт өндөр гараад байгаатай холбоотой гэж тайлбарласан.

Шулах тал дээрээ дэндүү нарийcсан. Цэвэрхэн аргаар луйвар хийхдээ хэт анхаараад ажлын дотоод асуудал, ажилчдынхаа мэдээлэл өгөх, цэвэрхэн дээрэм буюу төлбөр болон утас зарах, авах  тал дээр хайнга хандаж орхигдуулаар л байна.

Үүнд анхаарал хандуулж цэгцэлж, хэрэглэгчдын эрх ашгийг дээд зэрэгт тавих байгууллага болдоггүй юмаа гэхэд олон асуудалдаа анхаарч шийдвэл үйлчлүүлэгчдын тоо нэмэгдэх л байх. Шулах, луйвардах аргад суралцах тал дээр менежерүүддээ тушааж, шаардаж байхаар дотоод асуудалдаа анхаармаар байна. Рекламыг цацаж, түгээхдээ өндөр өртөгтэй телевиз, радио, сайтыг сонгодог тэдэнд дээрхи асуудлыг шийдэх мөнгө төгрөгт харамлахгүй гэж найдая.

М.Буян

cityinfo.mn