Өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 27-ны баасан гарагт болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

НЗДТГ
08.30 цагт: Нийслэлийн онцгой комиссын хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно. Налайх дүүргийн 5 дугаар хороонд хонь малын гоц халдварт “цэцэг” өвчин гарсантай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоосон талаар хэлэлцэнэ. Утас: 325044

ОЮУНЫ ӨМЧ, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
08.30 цагт: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас зарласан“Эрх зүйн шинэчлэл- иргэний эрхийн баталгаа” сэдэвт сарын аяны хүрээнд “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулна. Арга хэмжээ нийслэл, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс болон 100 айл дахь Үйлчилгээний 1, 2, 3-р байранд болно. Утас: 88093607

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
09.00 цагт: Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн нээлтийн арга хэмжээ болно. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гаалт нар мэдээлэл хийнэ. Мөн тус арга хэмжээний хүрээнд хоёр орны харилцааны 30 жилийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болон Зохиолч Ж.Дашдаваагийн “Монгол, Америкийн харилцааны түүхийн мөрөөр бэдрэхүй” номын нээлт болно. Утас: 99902091

ХАНГАРДИ ОРДОН
09.30 цагт: НИТХ-ын VII хуралдаан Хангарди ордны 14 давхар дахь хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар Агаарын бохирдолыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай болон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм. Утас: 325044

ИМПЕРИАЛ ЗОЧИД БУУДАЛ
09.30 цагт МАХН-аас эрдэмтэн судлаачидтай хамтран боловсруулсан Үндсэн хуулийн төслийг улс төрийн намууд, судлаачдад танилцуулж, хэлэлцүүлэх үйл ажиллагаа болно. Утас: 99753607

МУЗН
11.00 цагт: Монголын улаан загалмай нийгэмлэг галын аюул ослоос дөрвөн хүний эрдэнэт амийг аварсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, Цагдаагийн дэслэгч Г.Ганбаярт хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулах ажиллагаа МУЗН-ийн төв байранд болно. Утас: 99022376

МОНЦАМЭ АГЕНТЛАГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11.00 цагт: Улаанбаатар хотын агаарын бохирдол, утааг эсэргүүцсэн ээж, аавуудын тайван жагсаал хийх гэж байгаа талаар МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд Утааны эсрэг ээж, аавуудын холбооноос мэдээлэл хийнэ.

ТӨРИЙН ОРДОН
11.40 цагт: УИХ-ын гишүүн Ж.Батзандан С.Зориг агсаны мэндэлсний 55 жилийн ойтой холбогдуулан тогтоолын төсөл өргөн барих талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Утас:88099272

МУБИС
12.00 цагт: МУБИС-ийн Оюутанд үйлчлэх төвд болох Монглын Доноруудын холбооны хүндэтгэлийн арга хэмжээ болно. Тус арга хэмжээнд Монголын Хүндэт донорууд хүрэлцэн ирж оролцоно. Утас: 91144770, 95159828, 99048082

СИТИ ИХ СУРГУУЛЬ
16.00 цагт: Цахим орчинд мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх, иргэдийн мэдээлэл олж авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах чиглэлээр тууштай ажиллаж байгаа Монголын Сайтын холбооноос сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан “Цахим сэтгүүл зүй ба Оюуны өмч” үнэ төлбөргүй сургалтыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран зохион байгуулах гэж байна. Сургалт АНУ-ын элчин сайдын яамны урд байрлах СИТИ их сургууль дээр болно. Утас: 97111173