Тээврийн хэрэгслийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд та Засгийн газрын тогтоолын дагуу тээврийн хэрэгсэл, өөрөө явагч механизм, мотоциклийг жилд нэг удаа тогтсон хугацаанд үзлэг, оношлогоонд хамруулаарай. 

 Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт: “Хууль тогтоомжид заасан журмын дагуу техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, уг үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэж заасан байдаг.

 

Мөн Автотээврийн үндэсний төвийн http://www.transdep.mn/ цахим хуудсын Техникийн хяналтын мэдээлэл шалгах хэсэгт хандан өөрийн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн мэдээллийг авах боломжтой юм.