МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах Ажлын хэсэг 2017 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр хуралдав. Ерөнхий захирлын  сонгон шалгаруулалтад Ж.Батбаяр, Д.Батцэнгэл, Н.Болормаа, Б.Цондовдорж, М.Наранбаатар, Л.Нинжжамц, Т.Батзориг, Б.Ундраа нарын найман нэр дэвшигчтэй уулзалт ярилцлага хийсэн байна. Уулзалт ярилцлагад  Д.Намхай ирээгүй бөгөөл нэр дэвшигчдийн материалыг ажлын хэсгийн баталсан ерөнхий шалгуурын үнэлгээ, ярилцлага гэсэн хэлбэрээр үнэллээ. Сонгон шалгаруулалтаас хамгийн өндөр оноо авсан Л.Нинжамц (379 оноо), Б.Цондовдорж (329 оноо), Б.Ундраа (321 оноо) нарын гурван нэр дэвшигчийг Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж Үндэсний зөвлөлийн ажлын хэсгээс үзсэн байна.

Сонгон шалгаруулалтаас хамгийн өндөр оноо авсан Л.Нинжамц, Б.Цондовдорж нар өмнө нь МҮОНРТВ-д ажиллаж байсан юм. Тодруулбал Л.Нинжамц нь МҮОНРТ-н ерөнхий захирлаар ажиллаж байсан одоо харин ерөнхий захирлын  үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Б.Цондовдорж ММ агентлагт сэтгүүлчээр ажиллаж байсан.