Энэ жил сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 17-ны өдөр дуусах байсан ч хүйтний эрч эрс чангарч томуу, томуу төст өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор сунгасан билээ.

БСШУС-ын сайдын тушаалаар энэ сарыг 30-ныг хүртэл сунгасан бөгөөд ирэх даваа гарагт сурагчид хичээлдээ орно.

Мөн томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлт өндөр хувьтай, цаг агаар эрс хүйтэрч байгаа зэрэг шалтгааны улмаас Ховд, Завхан аймгийн Засаг дарга нар БСШУСЯ-нд хандаж хүсэлт гаргасан. Улмаар БСШУС-ын сайд дээрх хоёр аймгийн сурагчдын амралтыг мөн нэгдүгээр сарын 30-ныг хүртэл сунгахаар шийдвэрлэсэн юм.