УИХ-ын дарга М.Энхболд Н.Алтанхуягаас уучлалт гуйхыг шаардав
2017/01/27
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдөр орой АТГ-т дуудагдаж мэдүүлэг өгөх үеэрээ “АН-ын даргын сунгаа гурав хоногийн дараа дүнгээ гаргана. Түүнээс өмнө намайг дуудсан тул ирлээ. Би Монголын Төрд олон жил зүтгэж байна. Хувийн ашиг сонирхлоор нэг ч юм хийж байгаагүй. Энэ бол нөгөө л бүлэглэл чинь АН-ын даргаар Н.Алтанхуяг болчихож магадгүй гэж айхдаа, намайг гэмтэн болгож харагдуулах гэсэн оролдлого боллоо гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдорж, М.Энхболд нар нийлээд сунгааны өмнө намайг яллагдагч болгох юм хийж байна л гэж хэлье” гэх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм.
Тэгвэл Н.Алтахуягийн хэвлэлд өгсөн дээрх мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдэл гаргажээ. Тэрбээр мэдэгдэлдээ, “Ардчилсан намын даргад нэр дэвшин өрсөлдөж байгаа Н.Алтанхуяг нь өчигдөр Авлигатай тэмцэх газарт очиж байцаалт өгснийхөө дараа хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа намайг Ардчилсан намын даргын сунгаад нөлөөлж, сунгааны өмнө Н.Алтанхуягийг гэмтэн болгож харагдуулах гэж байгаа мэтээр ор үндэсгүйгээр гүтгэж, нэр төрд халдсанд харамсаж байна.
Миний бие хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдоггүй, төрийн ажлын ийм ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаагүйг надтай нэг танхимд хэдэн жил хамт сууж байсны хувьд Н.Алтанхуяг гадарлах учиртай. Тиймээс энэхүү увайгүй үйлдэлдээ уучлалт гуйхыг шаардаж байна.
Манай намын болоод миний хувьд улс төрийн бусад намын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, үйл ажиллагаанд нь нөлөөлөх аливаа оролдлого хийж байсан удаагүй. Ардчил

шаабар · 2017/01/27
Гарчигаа зориуд ингэж тавьсан юм байх даа. Алтанхуягаас уучлалт гуй гэж АТГ-ынханд М.Энхболд шаардаж л гэж бодлоо.