Жүжигчин Б.Баатархүүгийн хүү Хүслэн өнгөрсөн сарын 29-ны өдрийн 11:23 цагийн орчим  “Чингис” зочид буудлын хойно байрлах “Рояал Кэстл” хотхоны ... байрны 13 давхраас  унаж нас барсан. Тэгвэл энэ талаар талийгаачийн хамтлагийнхан цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Бидний гэр бүлийн нэг гишүүн Б.Хүслэн маань Дэлхий гэх өртөөгөөр дамжин өнгөрч бидний хөгжмөөр дамжуулан хүмүүсийн ухамсарт хүрэх, цаашлаад соён гэгээрүүлэх үйлд туушдаа зүтгэсээр өөдөө нисэн одлоо.

Бид нарын тоглодог тоглоомын маань хожиж чаддаггүй, яаж давахыг нь мэддэггүй байсан үеийг маань Хүслэн давчихлаа... Хүслэн угаасаа л үргэж манлайлагч, шинийг илэрхийлэгч байсаар ирсэн тиймдээ ч бидний учрыг нь олохгүй байсан үеийн учрыг хялбархан олчих шиг боллоо. Одоо бүүр ч гоё үе дээр очихсон байхдаа...

Хүслэн Дэлхийн 2-р давхарт байгаа болохоор танар ч бас байнга өөдөө харан алхаж цаадханруугаа инээмсэглэж байгаарай!

(Зарим нэг итгэмээргүй итгэмээргүй мэдээллүүдэд итгэх эсэх чинь өөрийн чинь ухааны хэмжүүр мэдэг).

Б.Хүслэн
1995-2017