Гадаад өрийн төлбөрийн эхний 580 сая долларыг ирэх сард төлөх ёстой. Үүнээс цааш өр төлөлт бидний хоолойг боомилж эхэлнэ.
 
Ч.Сайханбилэгийн Засгийн газар Оюутолгойд нэмж 7 орчим тэрбум долларын өр тавьсан. Засгийн газрыг огцруулж үүнийг зогсоох оролдлого хийсэн УИХ-ын гишүүн асан Г.Уянга тэргүүтэй 20 гишүүний оролдлого амжилт олоогүй юм.
 
Монгол Улсын нийт 23 тэрбум долларын гадаад өрийн дөнгөж гуравны нэгийг Засгийн газрын төлөх ёстой өр төлбөр эзэлж байгаа юм. Үлдсэн нь хувийн хэвшлийнхний тавьсан өр. Энэ тухай хүндрэл эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн асан Г.Уянга олон дахин сануулж байсан нь хадгалагдаж үлджээ. 
 
Хэрэв Г.Уянга гишүүний санаачилгыг дэмжиж Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулсан бол Оюутолгойн ашиг 2037 он хүртэл хойшилж, төсвөө нугалсан өрийн дарамтад Монгол Улс нэмж орохгүй байж. Хэрэв Г.Уянгын санаачилгыг дэмжиж Ерөнхийлөгчийг огцруулсан бол ядаж Каплагийн 35 тэрбум төсөвт орж, нэмээд 600  тэрбумаар АСЕМ хийж балрахгүй байж. Хэрэв “офшоор” С.Баярцогтыг өргөн барихад нь дэмжсэн бол АН амаа барьж, харамсаж суухгүй байж. Г.Уянга нарын санаачилгыг дэмжиж Монголбанкны Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцож чадсан бол хяналтгүй төгрөг хэвлэж, валютын нөөц барсан үйлдлээс сэргийлж чадах байж дээ. 
Одоо яг түүний хэлснээр асуудал цааш өрнөж, бүсээ тасартал таргалсан хэсгийн тавьсан өрийг голоо тасартал бүсээ чангалсан иргэд төлж эхлэх нь. Иргэд хандив өгөх ажиллагаагаа офшоорын хуультай барьцалдуулахыг Г.Уянга санал болгожээ. Албан тушаалтнууд өөрийнхөө нэр дээр биш ч эхнэр хүүхэд, ах дүүгийн нь нэр дээр офшоор байж болохыг зөвшөөрсөн хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт ХЗБХ дэмжсэн юм. Удахгүй их хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэнэ. Хэрэв энэ заалтыг хасч уг хуулийг баталж чадвал иргэд хандив өгч болох юм хэмээн офшоорын хуулиар хандивын арга хэмжээг "барьцаалахыг" санал болгожээ.
 
С.Сарнай
sonin.mn