УИХ-ын гишүүн Ц. Нямдоржийн хүүг Анхбаярын хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болгоё
2017/02/02
УИХ-н гишүүн Ц.Нямдорж Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар ширүүхэн шүүмжлэгчдийн нэг . Гэсэн ч харамсалтай нь түүний энэ шүүмжлэлийн ард томоохон шахааны бизнес байсан гэх шуугиан газар аваад байна.
Ардчилсан намын шинэхэн дарга УИХ-ын гишүүн С.Эрдэнэ түүний чанад хатуу нуусан нууцыг дэлгэж орхих нь тэр. “УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Эрдэнэт үйлдвэрт 2,5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн” хэмээн мэдээлсэн билээ.
Ц.Нямдорж гишүүн ч энэ асуудал үнэн гэдгийг өөрөө батлан “Намайг Хууль зүйн сайд байхад хийгдсэн шахаа” хэмээн хүлээн зөвшөөрлөө.
2003-2006 оны хооронд Цэндийн Нямдоржийг Хууль зүйн сайд байх үед Анхбаяр гэгч залуу Эрдэнэт үйлдвэрт 2,5 тэрбумын шахаа хийж байсан аж. Энэ талаарх бүхий л баримт С.Эрдэнэ гишүүнд бий гэнэ.
Хууль зүйн сайдын нэрээр хийгдсэн шахааг хэн нэгэн өөр хүн биш үнэн ч шударга гэж чээжээ дэлддэг Ц.Нямдорж гишүүний өөрийнх нь хүү болж таарсанд хамаг учир оршоод байна. Хамгийн итгэж найдаж болох хүн гэж хүндлэгддэг байсан эрхэм гишүүний энэ үйлдэл гадаадад байгаа залуусын дургүйцлийг маш ихээр хүргээд байгаа бололтой. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайгаас эхлээд гагаадад ажиллаж амьдарч байгаа залуус “Цэндийн Нямдоржийн хүү Анхбаярын хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болгоё” гэж сошиал ертөнцөд эсэргүүцлээ илэрхийлсээр байна.
Ц.Нямдорж бол 1990 оноос хойш Монгол Улсад тасралтгүй УИХ-ын гишүүнээр сонгогдсон цорын ганц нөхөр. Тэрээр өнгөрсөн цаг үед хийгдэж байсан бүхий л булхай луйврын хэрэгт холбогдож байсан боловч яаж ийгээд л хамгийн цэвэх хүн болж мултрах нь бий. Ийнхүү хүүгээрээ дамжуулан эрдэнэтэд шахаа хийж байсан атлаа өнөөдөр жинхэнэ эх орончийн дүр эсгэн “Эрдэнэтийн 49 хувийг төр авах ёстой” хэмээн чээжээ дэлдэж, популизм хийх нь шударга ёс мөн үү. Ер нь Ц.Нямдорж, МАН-ын одоогийн томчууд Эрдэнэтийн 51 хувь дээр хичнээн тэрбум төгрөгийн нойлын цаас, бэлгэвч шахаж байсныг ард түмэн мартаагүй байгаа.
Www INDER.mn сэтгүүлч О.Цэлмэг
ХХБанк, Элбэгээ, түүний бууны ноход болоич ээ · 2017/02/02
АН-хан л үеийн үед эрх мэдэл олохоороо хязгааргүй баяждаг. Нямдорж бол хязгаартай бизнес хийсэн байна. Өнөөдрийг хүртэл янз бүрийн тендер авч байсан бол тэр бүгдийг Элбэгээ, ХХБ, Энхболд нар хамтарч нь ил гаргаад баллаж байхгүй юу. 10 гаруй жил өнгрсөн байхад дандаа шахаа хийдэг мэтээр ярьж байгаа АН-хан, ХХБ болоич ээ
Зочин · 2017/02/02
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ