Цогтцэций суманд газар хөдөлжээ
2017/02/03

Өчигдөр буюу энэ сарын 02-нд 22:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутаг дэвсгэрт /Таван толгойн уурхайгаас зүүн хойд зүгт 2 км-ийн зайд/ 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын иргэдээс тодруулахад "оршин суугчдад чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй" гэв.






                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					