Жилээс жилд дэлхийд үнэ буурч байгаа бензин Монголд л өсдөг гажиг тогтолцоо
2017/02/07
Монголчуудын хувьд хамгийн их өргөнөөр хэрэглэдэг зүйлсийн нэг бол бензин. Хүн бүр л хувийн машин унаатай болсон энэ цаг үед тогтмол хэрэглээтэй бүтээгдэхүүний нэг болсон бензин шатахууны үнэ манай улсад харьцангуй үнэтэй борлуулагддаг.
Сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийн мэдээлэл авах суваг нэмэгдсэнээр дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ хэрхэн өсч, буурч байгаагаас үнэд өөрчлөлт орж байгааг мэдэх болсон. Гэхдээ манай улс голчлон ОХУ-аас нефть импортлодог учир тэр бүр айхтар өндөр үнээр үүнийг аваад байдаггүй. Харин манай импортлогч компаниуд л үнийн тоглолт ихээр хийдэг гэхэд болно.
Өмнө бол бензин нэмсэн сургаар л өргөн хэрэглээний барааны үнэ дагаж өсдөг гажиг гэмээр тогтолцоо байлаа. Бараг л Должин эмээгийн зарж буй ширхэгийн тамхи бензиний үнээс хамааралтай өсөлттэй байсан. Учир нь энэ тамхийг бензин хийсэн унаагаар авчирдаг тул үнэ нэмэгдсэн гэх ийм л тайлбар хаа сайгүй байсан.
Харин одоо бол байдал өөрчлөгдсөн, хэрэглэгчдийн ухамсар болон мэдээлэл авах түвшин ч нэмэгдсэн. Гэтэл нефть импортлогч компаниуд хэрэглэгчдээ доромжилсон хэвээр. Нэг өглөө л босоод ирэхэд Петровис, Шунхлай гэсэн компаниуд бензиний үнээ литр тутамд 50-100 төгрөгөөр нэмсэн байх юм. Тэдний хувьд нэмсэн шалтгаанаа аягүй л бол ОПЕК буюу Нефть нийлүүлэгч орнуудын байгууллага олборлолтоо бууруулснаас үүдэлтэй бүтэгдээхүүний хомсдол үүдэн үнэ нэмэгдсэн гэж тайлбарлахаас сийхгүй этгээдүүд.
Яг үнэндээ бол манай улс нефтиэ Орос улсаас авдаг бөгөөд тус улсад энэхүү хар алтны үнэд өөрчлөлт ороогүй л байдаг.
Төр засгаас шатахуун импортлогч компаниудад дэмжлэг үзүүлэн гаалийн онцгой албан татварыг нь хүртэл чөлөөлсөн. Ядарсан иргэддээ шатахууныхаа үнийг буулгадаггүй юм аа гэхэд битгий нэмээрэй гэж. Даанч нөгөө хэдэн луйварч компаниуд ийм ГЭНЭТИЙН БЭЛЭГ барив.
Энэ мэтээр иргэдээ хэдэн жил туйлдуулах бол гэдэг нь харамсалтай. Аргаа барсан хэдэн эрдэмтэн нь газрын тос боловсруулах үйлдвэр баръя гэж хэдэн жил хашгираад үүнийг нь төрийн эрх мэдэлтнүүд нь тэр бүр ойшоохгүй элдэв шалтаг хэлсээр хэдэн жил өнгөрөөлөө.
Монголд нефтийн үйлдвэртэй болвол энэ салбарыг гартаа атгасан лоббитой эрхэмүүд, луйварчид шууд дампуурна гэж айдагаас болоод дээрх санааг өдий болтол хэрэгжүүлээгүй болов уу гэх хардлага төрмөөр.
Эдгээр шатахуун нефть импортлогч компаниудын үгсэн хуйвалдаж, улс төрийн аргаар иргэдээ шулж байгаа үзэгдэл хэдий болтол үргэлжлэх вэ ЭРХЭМ ДАРГА, САЙД нар аа
С.Отгон
zochin · 2017/02/07
АЛДАРТ ГОМО МӨНХӨӨ МИНЬ ЧИ ИЧИХГҮЙ БОЛ БИД НАР БАС АДИЛХАН ИЧИХГҮЙ ЧИ ӨӨРӨӨ ЭРЭГТЭЙ ХҮН БАЙЖ ЖООХОН ХӨВГҮҮДИЙГ УРУУ ТАТАХАА БОЛИХГҮЙ БОЛ ЧАМААР ОРОЛДОХОО БОЛИХГҮЙ
BAAGII · 2017/02/07
NOVSHIROOD
BAAGII · 2017/02/07
NOVSHIROOD
Зочин · 2017/02/07
Би хохь нь гэж бодож байна.Бензин хэрэглэж байгаа монголчууд нэг литр бензин 5ООО төгрөг болсон ч аваад л давхиад байна.Юу ч дуугарахгүй. Хэний бурууг ч мэдэхгүй. Нэг л өдөх бензин авах чадалгүй болмогцоо"бензиний үнэ нэмчихсэн юм уул гэнэ. Ха ха ха
benzin · 2017/02/07
bINZINY UNE NEMJ baigaa ni Bted naryg turd oirtuulj bolohgui humuusATHUU bolon busad neft importlogchid ugsen huivaldaj binzenii uildveriin barih asuudlyg saatuulaad baigaa yum aa!
Зочин · 2017/02/07
Манайхан ард түмнээ шулж мөлжиж ханахгүй юмаа дэндүү шуналтай
Зочин · 2017/02/07
Манайхан ард түмнээ шулж мөлжиж ханахгүй юмаа дэндүү шуналтай
асуудлыг шийдэж болно. Хүсвэл · 2017/02/07
НЕФТЬ импортлох эрхийг төр гартаа авах цаг болсон. Цаашид нефть бүтээгдэхүүний үнийг төр хянаж байх боломжтой болно. Хувийн компаниудыг их даврууллаа.